БАЯН-ӨЛГИЙ: 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл улсад хамгийн их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-25 14:56:27

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тоогоор улсад тэргүүлж байна.


Өнгөрсөн сарын эцсийн мэдээгээр 1000 амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн улсын дундаж 14.8, аймгуудынх 14,1 байгаа. Харин энэ үзүүлэлт Баян-Өлгий аймагт бусад аймагтай харьцуулахад хамгийн өндөр буюу 22.7 болж, улсын дунджаас 7.9 нэгжээр өндөр гарсан. Хөрш зэргэлдээ Увс аймагт тухайн үзүүлэлт 12.3, Ховдод 13.7, Завханд 19.1 байна.


Нийт эндэгдлийн 86.5 хувь нь өвчнөөр, 13.5 хувь нь осол, гэмтлийн улмаас энджээ. Перинаталь үе (жирэмсний тээлтийн бүтэн 22 долоо хоногоос эхлэн төрсний дараах 7 хоног хүртэлх хугацаа)-д үүссэн эмгэг 48.6 хувь, төрөлхийн хөгжлийн гажиг 14.7 хувь, амьсгалын тогтолцооны эмгэг 10.4 хувийг тус тус эзэлж байна.   

Related news