ОРХОН: Хот тохижуулах газар 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр парк шинэчлэлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-03 16:28:30
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Хот тохижуулах газар орон нутгийн төсвийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлт хийж хог тээвэрлэх 65 чингэлэг 7 автомашин авчээ. Тус автомашин нь БНСУ-д үйлдвэрлэсэн 4,5 тонны даацтай Hyundai Mighty 3900с, evro 4 хөдөлгүүртэй юм. 


Гэр хороололд дээрх чингэлгийг байршуулснаар жилд 4-5 удаагийн хог ачилт 8-10 болж нэмэгдэж байна. Энэ нь сар бүр хог ачих боломж бүрдэж байна гэсэн үг юм. 


Харин энэ онд орон нутгийн төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр автозамын засвар арчлалтыг сайжруулах чиглэлээр автогрейдер, ковш, индүү, тусгай зориулалтын 4 техник авахаар төлөвлөөд байна.

 

Related news