ОРХОН: Байгаль орчныг хамгаалахад энэ онд 2,7 тэрбум төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-05 14:54:29
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Орхон аймаг энэ онд байгаль орчныг хамгаалах ажилд нийт 2,7 тэрбум төгрөг төсөвлөжээ.


Үүнд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийлгэхэд 129 сая, гэр хорооллын хөрсний бохирдлыг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулахад тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж худалдан авахад 2,3 тэрбум төгрөг зарцуулна.


Мөн Хангал голын голдирол дагуу гурван хэсэг талбайд ногоон зурвасын хамгаалалтын хашаа барихад 160 сая, Далиу булгийн голын эргэн тойронд ногоон зурвас байгуулж хашаа хийж хөрсийг хамгаалахад 80 сая төгрөг зарцуулна.

 

 

Related news