ОРХОН: Ю.Цэдэнбал, Л.Брежнев нарын уулзалтыг дүрсэлсэн зэс хөөмлөн бүтээл аймгийн Музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-15 12:35:01
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Музей 1983 онд байгуулагдсан бөгөөд 1284 дэсийн 1760  үзмэртэй. Тус музей Түүх-угсаатан, Байгаль-палентлоги, Уран зураг, Эрдэнэт хотын түүх, Шашны түүх гэсэн таван танхимтай юм.

Аймгийн Музей хуучирч, муудсаны улмаас олон бүтээлийг дэлгэж тавих боломжгүй байна. Тухайлбал, Эрдэнэт хотын түүх дурсгалтай холбоотой зэс хөөмлөн бүтээлүүд архивт нь хадгалагдаж байна.

1975 оноос Эрдэнэт хотын бүтээн босголт эхэлж байх үеийг харуулсан олон бүтээл байдаг бөгөөд 1980 онд Улаанбаатар хотын  Зураг, урлалын дэлгүүрт борлуулж байсан Эрдэнэт хоттой холбоотой бүтээлүүдийг аймгийн Музей худалдан авч сан хөмрөгтөө хадгалж  байжээ.

Үүний нэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Маршал Ю.Цэдэнбал ЗХУ-ын Коммунист намын дарга, ЗХУ-ын төрийн тэргүүн Л.И Брежнев нарын гар барьж буй зэс хөөмлөн бүтээл юм.

Үүнийг Зураг, урлалын дэлгүүрээс худалдан авч байжээ. ЗХУ-ын төрийн тэргүүн Л.И Брежнев нь Монгол Улсад 1966, 1974 онд айлчилж байсан түүхтэй.  Уг бүтээлийг хэн хэзээ урласан талаарх мэдээлэл хомс байдаг юм.

Үүнээс гадна зэсээр  урласан олон бүтээлийг Эрдэнэт хотын Музей худалдаж авсан байдаг. Учир нь Эрдэнэт хотод зэс боловсруулах үйлдвэр байгуулагдаж байсантай холбоотой юм.

 





 

Related news