ОРХОН: Өнгөрсөн онд Орхон аймагт 2839 хүн шилжин ирсэн нь өмнөх оноос 30 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-17 17:19:40
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс 2023 оны нийгэм, эдийн засгийн  урьдчилсан дүнг танилцууллаа. 

 

Өнгөрсөн онд Орхон аймагт  2839 хүн шилжин ирсэн нь өмнөх оноос 30,6 хувиар буюу 666 хүнээр олон байна.  Үүний 1000 гаруй нь зөвхөн  Улаанбаатар хотоос иржээ. Мөн  Булган, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ аймгаас шилжин ирэгсэд олон байна.

 

Орхон аймагт өнгөрөн онд төсвийн орлого 45,8, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлого 14,1, гадаад худалдааны эргэлт 17,6, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 17,4 хувиар нэмэгджээ.

 

Мөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 7,8, барилга угсралт, их засварын ажил 20,2, тээврийн салбарын орлого 8,9 хувиар нэмэгдсэн бол нийт ажлын байр 10,1, шинэ ажлын байр 13,5 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт 0,5, урьдчилан сэргийлэх үзлэг 1,7 хувиар нэмэгджээ.

Харин бүртгэгдсэн гэмт хэрэг 4,1, гэмт хэрэгт холбогдогч 19,6 хувиар нэмэгдсэн нь анхаарах үзүүлэлт гэж Статистикийн хэлтсээс мэдээллээ. 

Related news