Эрүүгийн 160 хэргийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 15:18:00

Монгол Улсын Их хурал 2015.06.01-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, тус хууль долоон сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Ийнхүү хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиар Монгол Улсын хэмжээнд анхан шатны шүүхүүдийг дагнан байгуулсанаар Дорнод аймагт Эрүүгийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд дагнан байгуулагдан шүүн таслах ажиллагааг явуулж байна.  Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь  2015 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 160 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж, 211 хүнд ял шийтгэл оногдуулсан байна. Шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь онцлон авч үзвэл, хүнийг санаатай алах гэмт хэрэг тав,  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 10, хүчин тав,  бусдын эд хөрөнгийг хулгайлсан 51, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 9, танхай тав,  эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн нэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн  22 хэргийг хянан шийдвэрлэжээ. Ял шийтгүүлсэн хүмүүсийн 12 нь насанд хүрээгүй, зургаа нь эмэгтэй  байжээ. 

Б.Туяа

 

Related news
Comments