Я.Синнер Австралийн нээлттэй тэмцээнд аваргаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-01-29 10:16:44

МЕЛЬБУРН, 2024 оны нэгдүгээр сарын 29 /BBC/. Италийн теннисчин Янник Синнер 2024 оны Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлснээр Их дуулгын цомыг анх удаагаа өргөлөө. 


Дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй Я.Синнер Мельбурн хотын Rod Laver Аrena" талбайд ням гарагт болсон шувтаргын тоглолтод Оросын тамирчин Даниил Медведевийг 3-6, 3-6, 6-4, 6-4, 6-3-аар буулган авчээ. Тоглолт гурван цаг 44 минут үргэлжилсэн байна.


Тэмцээний хагас шигшээ тоглолтод Я.Синнер Австралийн нээлттэй тэмцээний 10 удаагийн аварга, Сербийн алдарт теннисчин Новак Жоковичийг буулган авснаар анх удаа финалд тоглох эрхээ авч чадсан юм. Ийнхүү 22 настай Я.Синнер Австралийн нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн анхны Итали тамирчин боллоо.


2021 оны АНУ-ын нээлттэй тэмцээний аварга, дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж буй Д.Медведевийн хувьд Их дуулгын финалд зургаа дахь удаагаа шалгарсан нь энэ юм. Өдгөө 27 настай тэрбээр 2021, 2022 оны Австралийн нээлттэй тэмцээний шувтаргын тоглолтод шалгарч байв.



Related news