ДАРХАН-УУЛ: 100-гаас дээш настай ахмадуудад Ерөнхийлөгчийн гарын бэлэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-08 20:26:02

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт амьдарч буй 100-гаас дээш настай ахмадуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн  мэндчилгээ, гарын бэлгийг гардууллаа. 




Аймгийн хэмжээнд хамгийн өндөр настай нь Ишдоржийн Бадамгарав гуай бөгөөд энэ жил 107 нас хүрч байна. Завхан аймгийн уугуул бөгөөд 1978 оноос Дархан хотод суурьшиж, мал маллаж иржээ. Мөн Гатавын Арсад, Барамсайн Ханд, Шаравын Ханд, Баянбилэгийн Долзодмаа нарын 100-гаас дээш настай буурлууд энх тунх амьдарч байна.




Эдгээр ахмадад аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Б.Жавхлан, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг гардууллаа.



Related news