ХОВД: Март нэртэй 953 эмэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-08 10:21:03

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн нийт хүн амын 49.9 хувь буюу 44958 нь эмэгтэйчүүд байна.


Нийт эмэгтэйн 38.3 хувь нь аймгийн төвд, 16.1 хувь нь сумын төвд, 45.6 хувь нь хөдөө амьдарч байна. 

Ховд аймгийн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.3 байна. Монгол Улсын эмэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 юм.


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.


Үүнтэй холбогдуулан зарим сонирхолтой баримтаас дурдвал, 2023 онд төрсөн хүүхдүүдийн 50 хувь нь эмэгтэй байв. Мөн Ховдын хамгийн өндөр настай эмэгтэй 102 настай. Тус аймагт Март гэх нэртэй 953 эмэгтэй байна.

Хамгийн түгээмэл нэр гэвэл Хулан, Номин-Эрдэнэ, Мишээл юм. 

Хамгийн урт нэр гэвэл Мариамкристинаэнэрэлсайхан, Үехэеидоржсүрэнцэрэнмягмар, Гангантогосөлзийбаясгалан гэх нэрс байна.  



Related news