АРХАНГАЙ: Аймгийн нийт хүн амын 28.9 хувь нь эрт илрүүлэг үзлэгт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-26 15:57:36

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сараас эхлэн орон даяар явуулж байна.


Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 10 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/379 дугаар тушаалын дагуу 17 хүртэлх насны хүүхдийг сум, өрхийн эрүүл мэндийн төвд, 18-аас дээш насны иргэдийг Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд эрт илрүүлэг үзлэгт хамруулж эхэлсэн.


Архангай аймгийн тухайд 2024 он гарсаар эхний 2 сарын байдлаар 17 хүртэлх насны 153 хүүхэд, 18-аас дээш насны 308 иргэнийг тус үзлэгт хамруулаад байна.


Өссөн дүнгээр буюу эрт илрүүлэг үзлэг эхэлснээс хойш 2024 оны 2 дугаар сарын байдлаар нийт 27547 иргэнийг хамруулжээ. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн нийт хүн амын 28.9 хувь нь хамрагдсан байна.

 

Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн 16091 нь ямар нэг өвчлөлтэй гарсан. Үүний дотор хавдартай 241 иргэнийг илрүүлэн, эмчилгээнд хамруулаад байна

Related news