Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 17:30:14

Говь-Алтай аймагт малын үүлдэр угсааг сайжруулах, таваарлаг чанарын малын тоо толгойг нэмэгдүүлэх талаар зорилгоор бодитой ажлууд багагүй хийгдэж байна. Энэ онд орон нутгийн хөгжлийн сан, мал хамгаалах сангийн 106,8 сая төгрөгийн хөрөнгөөр 18 сумд Сэлэнгэ үүлдрийн 80 толгой хээлтүүлэгч нийлүүлж үхрийн чанар сайжруулах ажлыг хийлээ.

Мөн махны чиглэлийн эдельбай үүлдрийн хуцаар хээлтүүлэг хийж туршилт явуулсан нь ихээхэн үр дүнтэй болох нь батлагдсан байна. Энэ онд гарсан төл нь 5 сарын дараа гэхэд 23-25 кг мах бэлтгэх боломжтой байгаа гэнэ. Махны чиглэлийн хонины эрчимжсэн загвар аж ахуйн дулаан байр, хашааг орон нутгийн хөгжлийн сангийн 60,0 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглаж байна. Суффольк  үүлдрийн хуцны гүн хөлдөөсөн үрээр 45 толгой эм хонинд зохиомол хээлтүүлгийн ажлыг хийгээд байна.  

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news
Comments