“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны тавдугаар сарын 8
/РИА Новости/. Германы Дортмунд хотын хөл бөмбөгийн “Боруссиа” баг Францын
“Пари Сен Жермен”-ийг талбай дээр нь хожсоноор Аваргуудын лигийн финалын
тоглолтод шалгарлаа.
Парис хотод болсон тоглолтод зочин
багийн хөлбөмбөгчид талбайн эздийг 1:0 харьцаагаар ялснаар хоёр тоглолтын
нийлбэр дүнгээр шувтаргын тоглолтод оролцох эрхтэй болсон байна. “Боруссиа”-гийн
хамгаалагч Матс Хуммельс тоглолтын 50 дахь минутанд цорын ганц гоолыг оруулжээ.
Өмнө нь 5 дугаар сарын 1-нд Дортмунд
хотод болсон эхний тоглолтод талбайн эзэд мөн 1:0 харьцаагаар ялалт байгуулсан юм.
Ташрамд дурдахад, Парисын клубын хөлбөмбөгчид энэ удаагийн тоглолтод "бүтэлгүйтлийн" шинэ дээд амжилтыг тогтоож, хаалганы шонг 4 удаа онож, 31 удаагийн цохилт нь оновчгүй болж азгүйтжээ.
Өнөөдөр болох хоёр дахь хагас шигшээ
тоглолтод Мюнхений “Бавариа” баг “Реал”-тай Мадрид хотноо тоглох бөгөөд эхний
тоглолт 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм.
Харин Аваргуудын лигийн финалын
тоглолт 6 дугаар сарын 1-ний өдөр Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд
болно. Өмнө нь “Боруссиа” багийн хөлбөмбөгчид 1997 онд Италийн “Ювентус”-ыг
ялснаар Аваргуудын лигийн цомыг өргөж байсан бол 2013 оны финалд “Бавариа”-д
ялагдаж байжээ.