СЭЛЭНГЭ: Үзмэрийн үнэтэй ховор зүйлсийн нэг нь Жанжин Д.Сүхбаатарын хэрэглэж байсан бичгийн хэрэгсэл юм

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-05-14 10:46:15

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь аймгийн Нэгдсэн музей нь Д.Сүхбаатар жанжны хүндэтгэлийн танхим, Хувьсгалын түүхэн хүмүүс, Партизаны танхим, Хувьсгалын өмнөх дарангуйлал гэсэн төрөлжсөн үзвэрийн болон түр үзэсгэлэнгийн нийт 8 танхимд үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Тус музейд ардын хувьсгалын үүх түүхийг харуулсан эд өлгийн зүйлс, жанжин Д.Сүхбаатарын эдэлж хэрэглэж байсан гар буу, дээл, бүс, малгай, гутал, бичгийн ширээ, сандал, бичгийн хэрэгсэл зэрэг олон зүйлс хадгалагддаг. Эдгээр нь тус музейн үнэтэй ховор эд зүйлсийн нэг юм.

 

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейгээр жилдээ 2000 шахам хүн үйлчлүүлдэг байна.

 

Related news