СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд 130 хоршоог шинээр байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймагт "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд шинээр 130 хоршоо бий болж, 245.0 сая төгрөгийн зээлийг малчдад
олгоод байна.
Монгол Улсын
Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон нутагт
хэрэгжүүлэхээр Сэлэнгэ аймгийн 17 суманд 34 сургагч багш, сумдад байгуулсан
дэд ажлын багтай хамтран нэг сарын хугацаанд ажиллалаа.
Дээрх хамтарсан
ажлын баг 3732 малчин өрхөөр орж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаарх мэдээллийг
хүргэж, төсөл төлөвлөгөө бичихэд нь зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.
Сарын хугацаанд
Сэлэнгэ аймгийн хэмжээнд мал аж ахуйн чиглэлээр 130 хоршоо шинээр байгуулж, ХААН болон Төрийн банканд 55 төсөл, төлөвлөгөөг хянаж, 245.0 сая төгрөгийн зээл олгосон байна.