ДУНДГОВЬ: 109 хоршоонд 11.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-09 10:56:22
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд шинээр байгуулсан 109 хоршоонд 11.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ.


Зээлийг ХААН, Төрийн банкаар дамжуулан олгож байгаа ба ХААН банк 35 хоршооны 98 малчинд 2,7 тэрбум, Төрийн банк 74 хоршооны 237 гишүүнд 8,5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.  


Монгол Улсын Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжиж, тогтвортой хөгжүүлэх зорилгоор "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлж буй.


Дээрх ажлын хүрээнд тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 215 хоршоо шинээр бүртгүүлж, хоршоонд 2100 орчим малчин гишүүнээр элсжээ. 

Related news