СЭЛЭНГЭ: Наадмын өдрүүдэд 30 градус давж хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-09 11:34:39

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Наадмын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар 30 градус давж халж, дуу цахилгаантай, түр зуурын аадар бороо орно.

 

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. 

 

Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +31...+36 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +31...+33 градус дулаан байна.

 

7 дугаар сарын 10-14-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 10-ны шөнө нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар, 12-нд ихэнх сумдын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус. 12-ны өдрөөс +23...+28 дулаан байна.

 

Related news