СЭЛЭНГЭ: Байгаль хамгаалагчдын хөдөө ажиллах нөхцөлийг сайжрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БОАЖГ-аас байгаль хамгаалагчдыг хөдөө ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор сумдын байгаль хамгаалагчдад 10 ширхэг, Бэлчир бүсийн сум дундын ойн ангид 1 мотоцикл олгожээ.
Дээрх ажлыг 2024 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний
зардлаар олгосон байна. Эдгээр мотоцикл нь туулах чадвар сайн, хамгаалах
хэрэгсэлтэй иж бүрэн гэдгээрээ давуу байна.