ДУНДГОВЬ: Элсэлтийн шалгалтад 700-гаас дээш оноо авсан сурагчдад урамшуулал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-23 09:54:06
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас 2024 оны элсэлтийн шалгалтад 700-гаас дээш оноо авсан сурагчдад урамшуулал олголоо.


Тус аймаг боловсролын чанар хүртээмжийг сайжруулахын тулд 2023 оноос боловсролын чанарыг ахиулж, элсэлтийн шалгалтын дундаж онооны үзүүлэлт, шалгалтад бэлтгэдэг арга барилыг сайжруулах, багш сурагчдын чадавхыг дээшлүүлэх зорилгоор Боловсролын Их Сургууль, Улаанбаатар хотын “Оюунлаг” сургууль, “Шинэ эрин” дээд сургуулийн багш нар болон туршлагатай ахмад багш нартай хамтран ажиллаж байгаа юм.


2023 онд элсэлтийн шалгалтад 700-гаас дээш оноотой шалгуулсан 21 төгсөгчийг 12,5 сая төгрөгөөр шагнаж урамшуулж байсан бол 2024 оны элсэлтийн шалгалтад 700-гаас дээш оноо авсан 26 төгсөгчид нийт 15 сая төгрөгийн урамшуулал олгожээ.


Өнгөрсөн жилийн элсэлтийн шалгалтын 10 судлагдахууны дундаж оноо 500,6 байсан бол энэ жил 508,9 болж өссөн байна. 



Related news