Жүдо бөхийн “Их дуулга” 2025 онд Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-17 12:30:13

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 онд зохион байгуулах цуврал тэмцээний хуваарийг албан ёсоор танилцуулав.


Шинэ оны хамгийн эхний тэмцээн хоёрдугаар сарын 1, 2-нд Францын Парис хотод болох “Их дуулга” юм. Тэгвэл ДАШТ-ийг зургадугаар сарын 13-20-нд Унгарын Будапешт хотод зохион байгуулахаар болжээ.


Харин энэ тэмцээнээс нэг сарын дараа буюу 7 дугаар сарын 25-27-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Их дуулга”-ын цуврал тэмцээн болох хуваарьтай байна.


2025 онд олон улсын жүдо бөхийн холбооноос “Их дуулга” ангиллын 10 тэмцээн зохион байгуулахаар баталжээ. Тус ангиллын тэмцээнүүдийн хуваарийг танилцуулъя.

Хоёрдугаар сарын 1, 2-нд  Парисын Их дуулга

Хоёрдугаар сарын 14-16-нд Бакугийн Их дуулга

Хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-нд Ташкентын Их дуулга

Гуравдугаар сарын 21-23-нд Тбилисийн Их дуулга

Гуравдугаар сард Анталиягийн Их дуулга

Тавдугаар сарын 02-04-нд Душанбегийн Их дуулга

Тавдугаар сарын 09-11-нд Астанагийн Их дуулга

Долдугаар сарын 25-27-нд Улаанбаатарын Их дуулга

Аравдугаар сарын 17-19-нд Абу Дабигийн Их дуулга

Арванхоёрдугаар сарын 06-07-нд Токиогийн Их дуулга


Ташрамд дурдахад, 2024 он дуусахаас өмнө “Их дуулга” ангиллын гурав, олон улсын нээлттэй найман тэмцээн болох хуваарьтай. Мөн Европын клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн болно. 

Related news