СЭЛЭНГЭ: Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг өргөн мэдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-18 15:16:17

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль"-д заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 28 дугаар тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүллээ.


Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас 41, Ардчилсан намаас 41 , Хүн намаас 10,  Бие даагч 2 нийт 94 нэр дэвшигч 30 тойргийн 41 мандатад нэр дэвшиж сонгуульд оролцсон.


Сонгуулийн үр дүнгээр хамгийн олон санал авсан Монгол Ардын намын 21, Ардчилсан намын 19, Хүн намын 1 нэр дэвшигчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож тогтоолыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа уншиж танилцуулан, аймгийн Сонгуулийн хорооны бусад гишүүдийн хамт өргөн мэдүүллээ.

 

Related news