ӨМНӨГОВЬ: Төмсний хэрэгцээний 15.8 хувийг дотоодоос хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-11-05 12:42:12

Даланзадгад, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг энэ онд 210.4 га талбайд тариалалт хийжээ.
 

Үүнээс төмс  389.71 тонн,  жимс жимсгэнэ 24.1 тонн, тэжээлийн ургамал 83.85 тонн, хүнсний ногоо 646,13 тонн нийт 1143,79 тн ургац хураасан байна.


Газар тариалангийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, залуу тариаланчдыг чадавхжуулах, хөдөө аж ахуйн салбарт залуучууд гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжилд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Өмнөговь аймаг 2024 оны жилийн эцсийн байдлаар 660 гаруй иргэн, 33 аж ахуйн нэгж газар тариалан эрхэлж байна.


Орон нутгийнхаа хүн амын төмсний хэрэгцээний 15.8 хувийг, хүнсний ногооны хэрэгцээний 11.3 хувийг, сүүний нийт хэрэгцээний 20 хувийг хангаж байна.

Related news