СЭЛЭНГЭ: Мандал сумын бэлгийн багц уралдаанд шалгарлаа

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-05 08:30:02

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сумын дунд зохион байгуулсан “Сумын онцлох брэнд бүтээгдэхүүнээр бэлгийн багц” гаргах уралдааны дүн гарлаа.

 

Сэлэнгэ аймгийн зүгээс сумдын брэнд бүтээгдэхүүний бэлгийн багцыг бий болгох, дотооддоо үйлдвэрлэсэн, орон нутгийн онцлог дүр төрхийг илэрхийлсэн, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

 

Мөн орон нутагт аялан ирсэн зочид, гийчдэд гарын бэлэг болгон дурсгах, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготойгоор уг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

 

Дээрх уралдаанд Мандал, Шаамар, Зүүнбүрэн, Орхонтуул, Баруунбүрэн, Цагааннуур, Алтанбулаг, Ерөө, Сүхбаатар, Хушаат сумаас оролцлоо.

 

Уралдааны тэргүүн байрт Мандал сумын бэлгийн багц шалгарч, дэд байрт Зүүнбүрэн, гутгаар байрт Шаамар сумын багц тус тус шалгарлаа.

 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхон хангай хоршоо”-ны нарийн ноост “Хангай” үүлдрийн хонины ноосоор Дархан-Уул аймгийн “Таймлес” ХХК төрөл бүрийн шаахай үйлдвэрлэн Норвег улс руу экспортолж байна.