СЭЛЭНГЭ: Малын тоо өмнөх оноос 9.5 хувиар цөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг мал тооллогын
урьдчилсан дүнгээр 2024 оны эцэст 1606.2 мянган толгой мал тоолууллаа.
Малын тоо өмнөх оноос 167.2 мянган толгойгоор буюу 9.5 хувиар цөөрсөн байна.
Малын тоог төрлөөр нь задалбал
150.5 мянган адуу, 311.6
мянган үхэр, 0.6, мянган тэмээ, 683.3 мянган хонь, 456.2 мянган ямаа тоолуулжээ.