СҮХБААТАР: "Нарны хүүхдүүд" клубийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нарны хүүхдүүд дуу, бүжгийн клубийн авьяаслаг багш, сурагчид энэ сард БНСУ-ыг зорино. Тэд Kuace олон улсын бүжгийн уралдаанд Сүхбаатар аймгаас оролцох юм.
Тус клубийн 62 сурагч өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулсан “Талын хатираа” улсын анхдугаар бүжгийн уралдаанд оролцон бүгд медаль хүртээд ирлээ. Тодруулбал, гурван насны ангилалд хамтлаг бүжгийн төрлөөр оролцож нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлагаар дамжуулын олон талын боловсрол олгох зорилго бүхий Нарны хүүхүүд дуу бүжгийн клуб орон нутагтаа зургаа дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө дуу, бүжгийн сургалтад 100 орчим хүүхэд хамрагддаг бөгөөд тэд сүүлийн жилүүдэд улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байна.
Клубийн багшаар
МУСТА Л.Ган-Эрдэнэ, МУСТА Б.Сайхантуяа нар ажиллаж байна.