СЭЛЭНГЭ: Түймрийн голомтод 171 хүн, 36 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Мандал сумын нутаг
дэвсгэр Ноён уулын орчим, Мэхээртийн даваанд энэ сарын 14-ний өдөр гарсан ой
хээрийн түймрийг унтраахаар 171 хүн 36 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар, Сайхан, Баянгол, Мандал сумын Онцгой байдлын анги бүрэлдэхүүн, Эрэн
хайх аврах анги, сумын ЗДТГ, Байгаль орчин хяналтын тасаг, Хан хэнтийн тусгай
хамгаалалттай газар, сум дундын Цагдаагийн хэлтэс, Түнхэл тосгоны захирагчийн
алба, ойн мэргэжлийн байгууллагууд, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, сайн
дурын иргэд болон Бороо гоулд ХХК-иас хүч нэмэн түймрийн голомтод ажиллаж
байна.
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн
байдлаар Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Сэлэнгэ, Булган,
Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 36 суманд 51 удаагийн ой, хээрийн гал түймэр
бүртгэгдсэн байна.
Дээрх гал түймэрт урьдчилсан
байдлаар ойн 700 га, хээрийн 682,982 га талбай өртжээ.