СЭЛЭНГЭ: Шүд угаалтын аймгийн аваргад оролцох багууд бүсээсээ шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 30
/МОНЦАМЭ/. Амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор
зохион байгуулж буй “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын бүсийн аварга шалгаруулах
тэмцээн Сэлэнгэ аймагт Ерөө, Цагааннуур бүсээр өндөрлөлөө.
Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас
зарласан “24/3 шүдээ угаа” аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Н.Лхагвадоржийн ивээл дор зохион байгуулсан энэхүү тэмцээнд Ерөө бүсийн 5
сургуулийн 40 сурагч оролцжээ.
Ингээд тэмцээний тэргүүн байрт
Шаамар сумын Дулаанхаан тосгоны ЕБ-ын сургууль, дэд байрт Ерөө сумын
Т.Бямбаагийн нэрэмжит ЕБ-ын сургууль шалгарлаа.
Цагааннуур бүсийн шүд угаалтын
аварга шалгаруулах тэмцээнд Зүүнбүрэн сумын ЕБС-ийн сурагчид тэргүүлж, Алтанбулаг
сумын ЕБС-ийн сурагчид дэд байрт шалгарчээ.
Тэмцээний тэргүүн болон дэд байрт шалгарсан
сурагчид цаашид аймгийн аварга шалшаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл
дор зохион байгуулж буй “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын аймгийн аваргын
тэмцээн ирэх долоо хоногт аймгийн төв Сүхбаатар хотод болно.