АРХАНГАЙ: Бөхөн шарын нуруу 100 бүл зөгий байх балт ургамлын нөөцтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-20 16:11:50

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын 20-ныг “Олон улсын зөгийн өдөр” хэмээн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай.

 

НҮБ-ын Ерөнхий ассамблей 201оны 12 дугаар сард Словенийн Зөгийчдийн холбооны санаачилгаар энэхүү өдрийг баталсан юм. Тоос хүртээгч амьтдыг хамгаалах, энэ асуудалд шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор "Дэлхийн зөгийн өдөр"-ийг бий болгосон байна.

 

Архангай аймгийн тухайд зөгийн аж ахуй эрхэлдэг ганц хоршоо байдаг нь Хайрхан сумын “Номин намуу” хоршоо юм. Анх 2015 онд Дэлхий зөн байгууллагаас хоёр бүл зөгий авснаас хойш арван жил өнгөрөхөд 10 бүл болгон өсгөжээ. Эднийх таримал ургамал дээр тавьдаггүй, байгалийн цэцэг, ургамалд тавьдгаараа онцлогтой.


Өнөөдрийн байлдаар Хайрхан сумын Жарантай багийн нутагт Бөхөн шарын нуруунд бэлчээрт гаргах бэлтгэлээ хангаад хооллож байгааг “Номин намуу” хоршооны дарга Б.Нямсүрэн ярилаа.

 

Бэлчээрт гаргасны дараа буюу 6 дугаар сарын 20-ноос эхлэн арав, арав хоногийн зайтай жилд 300-500 кг бал авдаг байна.

 

Ирэх жилээс зөгийн аж ахуйгаа өргөтгөж, 50 хүртэл бүл болгоно гэлээ. Мөн зөгийн аж ахуй сонирхож байгаа хүмүүсийг дадлагажуулан сургалт явуулж, зөгийн бүлтэй болоход нь хувь нэмрээ оруулах юм.


Зөгийн нэг бүлд ойролцоогоор 15000-40000 зөгий байдаг байна.

 

Б.Нямсүрэн “Манай зөгийн аж ахуй байгаа Бөхөн шарын нуруунд 100 бүл зөгий байх балт ургамлын нөөцтэй. Байгалийн ургамлын бал нь их бага. Зун 6 дугаар сарын дундаас 7 дугаар сарын сүүл хүртэл тавихад 300 кг бал хураана. Түүнээс хойш хураасан бал нь өвлийн хоол болдог. Манай баланд А, С, Е гээд 180 гаруй витаминлаг чанар байна гэж шинжилгээгээр гарсан. Энэ дунд 90 градусаас дээш халуунд тэсвэрлэх чадваргүй витамин 60 гаруй нь байна. Тийм учраас органик зөгийн балыг халуун бүлээн усанд хийж уух нь зүйтэй.” хэмээн Б.Нямсүрэн ярилаа.

Related news