“Дэлхийн мисс” тэмцээнд Тайландын гоо бүсгүй түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-06-01 11:27:15

ХАЙДАРАБАД, 2025 оны зургаадугаар сарын 1 /CNN/. Энэтхэгийн Хайдарабад хотноо бямба гарагт болсон “Дэлхийн мисс” тэмцээнд Тайландын гоо бүсгүй Опал Сучата Чуангсри түрүүллээ. 


О.Чуангсрид тэргүүн миссийн титмийг өнгөрсөн жилийн тэмцээний ялагч Чехийн гоо бүсгүй Кристина Пышкова зүүлгэн өгчээ. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 108 гоо бүсгүй өрсөлдсөн тэмцээний дэд байрт Этиопын гоо бүсгүй Хассет Дереже Адмассу шалгарсан байна. 


72 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнийг 2016 онд болсон тэмцээний тэргүүн мисс Стефани дель Валле, Энэтхэгийн хөтлөгч Сачиин Кумбхар нар хөтлөн явуулжээ. Энэтхэг улс өнгөрсөн жилийн тэмцээнийг мөн зохион байгуулсан юм.


Энэ удаагийн тэмцээнд Энэтхэгийн гоо бүсгүй Нандини Гупта топ 20-д шалгарчээ. Тэмцээний түүхэнд Энэтхэгийн зургаан гоо бүсгүй тэргүүн миссээр шалгарч байсан нь Рейта Фариа (1966), Айшвария Рай (1994), Диана Хэйден (1997), Юкта Мухэй (1999), Приянка Чопра (2000), Мануши Чиллар (2017) нар юм. 

Related news