ӨНӨӨДӨР: Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын тухай хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд
болно.
9:30 цагт: Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын
тухай хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд болно.
12:00 цагт: “Хариуцлагатай салютын хэрэглээ ба иргэд, байгууллагуудын анхаарах зүйлс” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
12:00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран
зохиолч Сормууниршийн Дашдооровын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “С.Дашдооров”
эрдэм шинжлэлийн улсын II уралдааны
шагнал гардуулах ёслол Үндэсний номын сангийн салбар номын санд болно.
14:00 цагт: Польш Улсын Варшавын Их сургуулийн Дорно дахин судлалын профессор Агата-Бария Стажинск олон нийтэд зориулсан цуврал лекцийг “Чингис хаан” үндэсний музейд уншина.
16:00 цагт: Барилга, дэд бүтцийн Олон улсын Арбитрын нээлтийн ёслол, арбитрчдын тангараг өргөх ёслол "Холидей Инн" зочид буудалд болно.
-Хүүхдийн спортын VIII наадам үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн
мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь
“IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден
экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон
улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.