Боксчид медалиас мултарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2015-10-12 11:56:48

Катарт болж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шувтрах шатандаа орлоо. Хүрэл медалийн төлөө тоглосон манай хоёр тамирчин өрсөлдөгчөө дийлсэнгүй.

60 кг-ийн жинд манай Д.Отгондалай Узбекстаны Элнур Авдураймовт хожигдсон бол 49 кг-д хүч үзсэн Г.Ган-Эрдэнэ ОХУын Василий Егоровт ялагдсан байна. Ийнхүү найдвар тавьсан хоёр шилдэг боксчин ялагдсанаар энэ тэмцээнээс монголын баг медаль хүртэж чадсангүй. 

Ж.Батсайхан 

 

Related news