Пара байт харвааны тамирчид ДАШТ-ий финалд шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-25 13:33:20

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Гванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.


28 орны нийт 176 тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байгаа юм.


Өчигдөр тус тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарчээ. Тэд финалд шалгарах хүртэл Словенийг 6:0, Австралийг 5:3,  БНХАУ-ын багийг буулган авсан байна. Тэгвэл энэ сарын 28-нд Италийн харваачидтай алтан медалийн төлөө халз харвахаар болов.


Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар пара байт харвааны холимог багийн төрөлд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж буй бөгөөд өмнө нь ДАШТ-ий багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байсан юм.




Related news