Есөн машинаар 54 тонн хог тээвэрлэж ачуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-17 18:02:09

Нийслэлчүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу их цэвэрлэгээ хийлээ.

Энэ хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 141 хүн ажиллаж нийт 9 машинаар 54 тонн хог тээвэрлэж ачууллаа хэмээн мэдэгдлээ. Нийслэлийн 376 жилийн ойг угтсан  нийслэлийн  их цэвэрлэгээнд иргэд идэвхтэй оролцсон  бол аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх ёстой ч бүрэн хамарч чадсангүй хэмээн албаныхан хэлэв. 

 Б.Заяа

Related news