Найман мянга гаруй хүн газраа хувьчилж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 12:47:12

Сүхбаатар аймгийн хэмжээнд арав орчим мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 8.4 мянган иргэнд 753.2 га газар өмчлүүлэхээр шийдвэр гарсан байна.

Зөвхөн энэ оны эхний 9 сард 422 иргэний  өргөдлийн жар гаруй хувийг, аж ахуйн зориулалтаар газар эзэмшихээр хүссэн  24 иргэний өргөдлийг  бүрэн барагдуулжээ.

Энэ онд эхийн төрөлт нэмэгджээ

Оны эхний 9 сард аймгийн хэмжээнд 1046 эх амаржиж бүх хүүхэд эсэн мэнд бойжиж байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 51-ээр, хүүхдийн тоо 52 –оор нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл 14 болж, өмнөх оны мөн үеэс 8 хүүхдээр буурч, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оны мөн үетэй адил түвшинд  байна.

Халдварт өвчнөөр 597 хүн болон  Улаан бурхан өвчнөөр 90 хүн өвчилж,  өвчлөл нь  зогссон байна. 

   Сүхбаатар аймаг.  Г.Сүхээ

Related news