Хэнтий аймагт мод, модон материалын үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 18:33:53

Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас ой бүхий сумдын ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагын мод, модон материал  худалдаалах аж.

Уг үзэсгэлэн худалдааг 6 дахь удаагаа энэ сарын 22, 23-ны  өдөр Чингис хотод зохион байгуулах бөгөөд уламжлал болгон зохион байгуулдаг ойн сангүй, ой ашиглах нөөцгүй сумдыг мод модон материалаар хангах, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах зорилготой аж.

Тус  үзэсгэлэн худалдаагаар банз, дүнз, шургааг, малын хашаа, түлээний мод зэрэг мод, модон материалыг иргэдэд нээлттэй худалдаалах аж.

О.Буянхишиг

Related news