Удирдах ажилтнууд манлайллын ёс зүйн сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/Дундговь аймгийн нийгмийн салбарт удирдах алба хашдаг ажилтнууд “Манлайллын ёс зүй” сэдэвт сургалтад хамрагдав. Сургалтыг аймгийн ЗДТГ- ын Нийгмийн бодлогын хэлтэс санаачлан Удирдлагын академитай хамтран энэхүү сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.
“Иргэдээс ирдэг санал гомдолд төрийн алба хаагч, удирдах ажилтны ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой зөрчил дутагдал багагүй хувийг эзэлсээр байгаа юм. Төрийн алба хаагчид ур чадвар, ёс зүйгээрээ манлайлал үзүүлэх байтал иргэдийн шүүмжлэлд өртөж байгаад дор бүрнээ дүгнэлт хийж, төрийн албаны ёс зүйг өөрөөсөө эхлэх учиртай гэдэг үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулсан” гэж Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц. Эрдэнэсүрэн хэллээ.
“Манлайллын ёс зүй” сургалтад 88 удирдах ажилтан хамрагдсан байна. Хоёр өдрийн сургалтаар “Байгууллагын хөгжил төлөвлөлт”, “Манлайлал багийн удирдлага”, “Удирдах эв дүй”, “Нигймийн салбарын байгууллагын алсын хараа, эрхэм зорилго боловсруулах арга зүй” сэдвээр мэдлэг, мэдээллээ ахиулжээ.

Т. Отгонтуяа