Онцгой байдлын бие бүрэлдэхүүн “Хаврын хээрийн гаралт” зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-26 15:50:41
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газраас 30 гаруй хүний бие бүрэлдэхүүнтай хаврын хээрийн гаралтанд гарлаа. Энэ нь хуурайшилтын улирал эхэлж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлаа хангах, бие бүрэлдэхүүний гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, холбооны техник хэрэгслийг ашиглан мэдээлэл дамжуулах, солбицол тодорхойлох албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой юм.
 
Хээрийн гаралтын үеэр 1,5 км-т марш алхалт, аранзны үзлэг, жагсаалын үзлэг, бие бялдрын 12 чанарыг хөгжүүлэх дасгал хөдөлгөөнийг хэн сайн сурсан бэ?, тогтоосон цэгийг байршил тогтоогч ашиглан олох, станцаар мэдээ дамжуулах гэсэн төрлүүдээр тэмцээн уралдаан зохион байгуулж ажилласан байна.

Хээрийн гаралтыг 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Б.Гэрэлт-Од
Related news