Ялалтын 72 жилийн ойн парадыг ахмадууддаа үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-12 15:27:59
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад суусан хоёр ахмадаа хамт олон нь Эх орны дайны ялалтын 72 жилийн ойн баярын цэргийн парад үзүүлжээ.
Энэ онд тус байгууллагын үүсч хөгжсөний 15 жилийн ой тохиож байгаа юм. Ой угтаж төлөвлөсөн ажлынхаа хүрээнд тус байгууллага өрхөө татсан үеэс эхлэн 12 жил ахлах нягтлан бодогчоор ажилласан, бэлтгэл хошууч Д. Должин, нярав, ахлах ахлагч Ю.Эрдэнэцэцэг нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн байна. Ингэхдээ тэднийг ОХУ- ын Москва хотын Улаан талбайд болсон агуу их ялалтын 72 жилийн ойн цэргийн парадыг үзүүлж, хүндэтгэл илэрхийлсэн нь ахмадуудын хувьд мартагдах аргагүй дурсамж үлдээсэн үйл явдал болжээ. Ахмадууд нутагтаа хараахан ирээгүй байна. 
 
Т. Отгонтуяа  
Related news