Монтана муж улсад байшингийн тагт нурсны улмаас 50 гаруй хүн бэртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК./TASS/. Монтана муж улсад байшин нурсны улмаас 50 гаруй хүн гэмтэл бэртэл авчээ гэж ням гарагт Калиспелл хотын эрүүл мэндийн төвийн төлөөлөгч мэдээллээ.
Уг хэрэг явдал Лейксайд суурингаас холгүй орших ой доторх тосгонд болжээ. Одоо байгаа мэдээллээр, зуслангийн байрны тагтан дээр хэдэн арван хүн зогсч байх үед уг тагтны нэг хэсэг нь гэнэт нурсан байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ. “Хоёр хүний биеийн байдал тун хүнд байна” гэж тус эрүүл мэндийн төвийн мэдээлэлд дурдсан байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, гэмтэж бэртсэн хүмүүсийн дотор хүүхдүүд, ахимаг насны хүмүүс байжээ. Тэдгээрийн зарим нь хүнд гэмтэл авсан байна.
Уг байшингийн тагт нурсан шалтгаан нь тодорхойгүй байгаа ба хууль сахиулах байгууллагууд уг хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.

О.Барс