“Малчдыг дэмжих жил”-ийн ажлаа дүгнэх дөхөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 23:42:29

Хэнтий аймгийн Өлзийт тосгоны 90 гаруй малчин, иргэдийн төлөөлөл “Малчдын зөвлөгөөнд”оролцож, санал бодлоо хуваалцав.

Зөвлөгөөнд Аймгийн ХХААГ -ын мэргэжилтэн н.Мөнхзул, н.Ирээдүймөнх, Хэрлэн сумын газар хариуцсан мэргэжилтэн н.Урангоо тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Мөн энэ үеэр малчдад “Өрхийн бэлэн байдал” -ын сургалтыг явуулсан бөгөөд малчдад зориулан “G-Saver” дулаан баригчийн худалдаалжээ.

Тосгоны хувьд 2015 оныг “Малчдыг дэмжих жил” болгон зарлаж төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.

О.Буянхишиг

 

Related news