Египетэд галт тэрэг мөргөлдсөний улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАИР. /Anadolu/. Египетийн хойд нутгийн Александрия хотод хоёр гал тэрэг мөргөлдсөний улмаас наад зах нь 49 хүн амиа алдаж, 120 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Энэ осол баасан гарагийн үдээс хойш Александрия хотыг нийслэл Каир хоттой холбодог төмөр замын шугам дээр болсон байна.
Ослын шалтгааныг тогтоохоор Египетийн Засгийн газар мөрдөн шалгах ажлын хэсэг гаргажээ.
Египетэд олон хүний аминд хүрсэн галт тэрэгний осол нэг бус удаа болж байсан юм. Тус улсад төмөр замын аюулгүй байдал тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа ажээ.

Г.Доржханд