АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин VII флотынхоо командлагчийг огцрууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /VOA/. Ази тивийн улс орнуудад байрладаг баазуудынх нь байлдааны хөлөг онгоцууд нь ачаа тээврийн хөлөг онгоцтой мөргөлдсөн тохиолдол ар араасаа гарах болсонтой холбоотойгоор АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин VII флотынхоо командлагч, дэд адмирал Жозеф Аукоиныг албан тушаалаас нь огцрууллаа.
Энэ долоо хоногийн даваа гарагт Сингапурын усанд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “USS John S McCain” байлдааны хөлөг онгоц нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас таван усан цэрэг гэмтэж бэртэж, 10 цэрэг сураггүй болоод байсан юм. Сураггүй байсан усан цэргүүдийн цогцос хөлөг онгоцны усанд автсан тасалгаануудаас өчигдөр орой олдсон билээ.

2017 он гарснаас хойш АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоц осолдсон дөрөв дэх тохиолдол нь энэ юм.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнээс өнөөдөр гаргасан мэдэгдэлд “Дэд адмирал Ж.Аукоины удирдах чадварт итгэх итгэл алдарсан учир түүнийг албан тушаалаас нь чөлөөлж байна” гэжээ.
Японы Йокосүка хотод байрладаг VII флот нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хамгийн том флот бөгөөд 50-70 хөлөг онгоц болон шумбагч хөлөг онгоцтой аж.
2015 оноос хойш тус флотын командлагчаар ажиллаж байсан дэд адмирал Ж.Аукоин хэдхэн долоо хоногийн дараа гавьяаныхаа амралтад гарах гэж байжээ.
Түүний халааг авах хүнийг тун удахгүй томилох бололтой.
“USS John S McCain” хөлгийн ослын дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дэлхий даяарх бүх флотынхоо үйл ажиллагааг “түр зогсоогоод байгаа” юм.

Г.Доржханд