Өмчийн үзлэг үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 12:44:49

Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Өмч хамгаалах зөвлөл сумын төсөвт байгууллагуудын өмчийн байдалд үзлэг шалгалт хийжээ.

Хүүхдийн цэцэрлэг, сургуульдаа эдэлж хэрэглэж байгаа ширээ, сандал, гал тогооны хэрэгсэл, гудамж талбайн гэрэлтүүлэг, зам гүүр гээд нийтийн эзэмшлийн бүх эд хөрөнгө иргэн бидний өмч юм. Тиймээс энэ өмчийг эзэнтэй болгох, арчлах, хамгаалах асуудлыг бодлогын түвшинд сумын ИТХ удирдан чиглүүлэх үүрэг хүлээн ажилладаг. Тус зөвлөл энэ удаагийн үзлэг шалгалтаар өмнөх улиралд хийсэн ажлын үр дүнг хэлэлцэн цаашид анхаарах тал дээр зөвлөмж заавар өгч ажиллаж байна.

Энэ оноос төрийн болон орон нутгийн өмчийн программ цахим бичвэрт нэвтэрч эхэлсэнтэй холбоотой хяналт сайжирч, тухайн байгууллагын өмчтэй холбоотой мэдээлэл сайтад байршиж байгаа юм. Өмчийн үзлэг шалгалт үргэлжилж байна. 

Б.Туяа

Related news