Вакцинжуулалтын баримтыг шалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 14:52:59

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамж, ХХААГ-ын мал эмнэлгийн хэлтсийн хүсэлтийн дагуу тус аймгийн МХГ-аас 18 сумын 54 мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн байна.

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх РЕВ-1, ШТАМ-19 омгийн вакцинжуулалтын акт бичиг баримтанд хяналт шалгалт хийхэд РЕВ-1 омгийн вакцинийг 865189 толгой богийн төлд тарихаас 859089 толгой төл мал буюу 99.3 хувь, ШТАМ-19 омгийн вакцинийг 8316 тугалд тарихаас 8064 тугал буюу 96.6 хувийг тарьж нийт 867153 толгой төл малд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Дээрх дүнг харгалзан улсын байцаагчийн дүгнэлт гаргаж холбогдох газруудад хүргүүлжээ. Бруцеллёзийн вакцинжуулалтын хяналт шинжилгээнд сонгогдсон Тонхил, Дэлгэр сумдын малаас авсан цусны шинжилгээний хариу бүрэн гараагүй байгаа бөгөөд урдчилсан дүнгээр Тонхил сум 75.5 хувь, Дэлгэр сум 61.0 хувь аймгийн дундаж 68.3 хувьтай байгаа ажээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news