“Фэйсбүүк” компани Орос улсыг буруутгав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /Sputnik/. Манай нийгмийн сүлжээгээр улсынхаа нийгэм болон эдийн засгийн байдлын талаарх мэдээ мэдээллийг тараах кампанит ажлыг оросууд явуулж байсныг илрүүлсэн гэж “Фэйсбүүк” компани лхагва гарагт мэдэгджээ.
Уг мэдэгдэлд дурдсанаар, 2017 оны тавдугаар сарыг хүртэлх хоёр жилийн хугацаанд Оросын тал 3000 гаруй сурталчилгааг нийгмийн сүлжээгээр цацахад 100 мянган доллар зарцуулсан байна.
Улс төрийн агуулга бүхий сурталчилгаа цөөн байсан хэдий ч сурталчилгаануудын ихэнх нь цагаачлал, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, эрх тэгш байдал зэрэгтэй холбоотой байжээ.
АНУ-тай хамтран шалгалт явуулснаар үүнийг олж тогтоосон гэж “Фэйсбүүк” компани мэдэгдэв.
Өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг мөрдөн шалгаж буй тусгай прокурор Роберт Мюллерт дээрх хэргийн нотлох баримтуудыг өгчээ.
Ташаа мэдээлэл тараадаг, манай компанийн шаардлага, нөхцлийг зөрчсөн 470 хаягаар сурталчилгаануудыг хэрэглэгчдэд тарааж байсныг илрүүлсэн гэдгийг “Фэйсбүүк” мэдэгджээ.
Ийм сурталчилгаанууд тарааж байсан хаягуудыг Санкт-Петербург хотод төвтэй, Кремлийн талыг баримтлагч “Интернэт судлалын агентлаг” гэдэг газар нээсэн бололтой.
Эдгээр хаягийг хаагаад байна гэж “Фэйсбүүк”-ийн Аюулгүй байдлын газрын дарга Алекс Стамос хэлэв.

Г.Доржханд