1993 онд Мумбайд цуврал дэлбэрэлт үйлдсэн хоёр этгээдэд цаазын ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-07 16:51:32
МУМБАЙ. /ВВС/. 1993 онд Энэтхэгийн Мумбай хотод цуврал террорист халдлага үйлдсэн хоёр этгээдэд өнөөдөр цаазын ял оноожээ.

Тус хотод 1993 онд цуврал дэлбэрэлт үйлдсэний улмаас 257 хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн шархдаж байсан юм.

Фироз Хан болон Тахир Мерчант гэх хоёр этгээдэд үгсэн хуйвалдсан, олон хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр цаазын ял оноосон байна.

Уг халдлагуудын дараа Энэтхэгээс оргон зугтаж, 2005 онд Португал шилжүүлэн өгсөн Абу Салем гэгч болон Каримулла Хан нарт бүх насаар нь хорих ял оноожээ.

Мөн Рияз Сиддики гэгчид 10 жилийн хорих ял оноожээ.

Мумбайн халдлагуудтай холбогдуулан 2003-2010 онд долоон этгээдийг баривчилж байсан юм.

Тэдний нэг  болох Мусафа Досса-гийн зүрх нь зогсон амьсгал хураасан бол нэгийг нь цагаатгажээ.
 
Г.Доржханд
Related news