Малайзад 23 багш, сурагчийн аминд хүрсэн галыг санаатай тавьсан нь тогтоогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КУАЛА-ЛУМПУР. /Спутник/. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн үүрээр 23 багш, сурагчийн аминд хүрсэн гал түймрийн хэрэгтэй холбоотойгоор долоон эрэгтэй хүүхдийг баривчилснаа Малайзын цагдаа нар мэдэгджээ. Энэ тухай Оросын “Спутник” агентлаг мэдээлсэн байна.
Малайзын нийслэл Куала-Лумпур хотын лалын шашны сургуульд гал гарсны улмаас сургуулийн дотуур байранд унтаж байсан 21 сурагч, хоёр багш амиа алдсан юм.
Цагдаа нар эхэндээ цахилгааны богино холбоос үүссэний улмаас гал гарсан гэж үзэж байсан ч дараа нь санаатайгаар гал тавьсан болохыг тогтоожээ. Хэргийн газраас бензиний хоёр сав олдсон байна.
Санаатайгаар гал тавьж, хүний аминд хүрсэн хэргээр 11-18 насны долоон эрэгтэй хүүхдийг баривчлан саатуулаад байгаа ажээ. Эдгээр хүүхэд нь тус сургуулиас холгүй амьдардаг аж. Эх сурвалжуудын мэдээлснээр, сэжигтнүүд нь гал тавихаасаа өмнө энэ сургуулийн сурагчидтай зодолдож байжээ. Мөн сэжигтнүүдийн зургаа нь мансууруулах бодис хэрэглэдэг нь тогтоогдсон гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд