Лас-Вегасын зэвсэгт этгээд өрөөнийхөө гадна болон дотор камер суурилуулсан байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛАС-ВЕГАС. /Америкийн дуу хоолой/. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн орой Лас-Вегас хотод кантри хөгжмийн наадмын үеэр “Мандалэй Бэй” зочид буудлаас олон хүнийг буудан хөнөөсөн зэвсэгт этгээд зочид буудлын өрөөнийхөө дотор болон гадна камер суурилуулсан байжээ.
“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, мягмар гарагт цагдаа нар хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Гэмт этгээд Стефен Пэддок гэгч нь энэ халдлагыг үйлдэхээр эртнээс төлөвлөсөн нь харагдаж байна. Гэмт этгээд цагдаа нарын хөдөлгөөнийг хянахын тулд байрлаж байсан зочид буудлын өрөөнийхөө дотор 1 камер, гадна талд 2 камер суурилуулсан байсныг бид олж илрүүлээд байна” гэжээ.
С.Пэддок гэгч нь 58 хүнийг буудан хөнөөж, 527 хүнийг хүнд, хөнгөн шархдуулсан юм. Энэ халдлагын улмаас 59 хүн амиа алдсан гэж холбогдох албаны хүмүүс анх мэдээлж байсан ч амиа алдсан хүмүүсийн тоог өнөөдөр 58 болгож бууруулжээ. Учир нь халдлагад өртөн амиа алдсан хүмүүсийн тоонд гэмт этгээдийг оруулсан байжээ. Гэмт этгээд нь уг халдлагыг үйлдсэнийхээ дараа зочид буудалд амиа хорлосон байсан юм.
Гэмт этгээд С.Пэддокийн найз бүсгүй болох филиппин гаралтай Мэрилоу Дэнли хэмээх эмэгтэйг цагдаа нар байцаахаар дуудсан байна. М.Дэнли өнөөдөр Филиппинээс Лос-Анжелес руу онгоцоор нисчээ. С.Пэддок нь ням гарагт халдлага үйлдэхийнхээ өмнө түүн рүү 100 мянган доллар шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд