Бразилд банк дээрэмдэхийн тулд 500 м урт хонгил ухсан байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
САН-ПАУЛУ. /Ройтерс/. Бразилын нэгэн банкийг дээрэмдэхийн тулд 500 метр урт хонгил ухсан байсан 16 этгээдийг цагдаа нар баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Сэжигтнүүдийн банк дээрэмдэх төлөвлөгөөг Сан-Паулу хотын цагдаа нар энэ долоо хоногийн эхээр олж илрүүлж, таслан зогсоосон байна.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, дээрх 16 этгээд нь банкны мөнгөний агуулахад хүрэх хонгил ухахын тулд дөрвөн сарын өмнөөс банкны ойролцоо өрөө түрээсэлж, 500 метр урт хонгил ухаад байжээ.
Тэд насанд хүрсэн хүн босоогоороо чөлөөтэй явж болохуйц өндөртэй хонгил ухсан байсан аж. Тэд хонгилын ханыг банз болон төмрөөр бэхэлсэн байсан бөгөөд хонгил банкинд хүрэхэд тун дөхсөн байсан гэнэ.
Албаны хүмүүсийн хэлснээр, тухайн банкны агуулахад 1 тэрбум реал буюу 318 сая доллар байжээ.
Харин сэжигтнүүд хонгилыг ухах багаж хэрэгсэл худалдан авахад 4 сая реал буюу 1.25 сая доллар зарцуулжээ.

Г.Доржханд