Японд ажлын ачааллын улмаас 191 хүн нас барж, амиа хорложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Киодо/. Японд хүмүүсийг хэт олон цаг илүү цагаар ажиллуулж байгаа нь яаралтай шийдвэрлэх шаардлагатай буюу тулгамдсан асуудлуудын нэг болоод байна гэж тус улсын“Киодо” агентлаг мэдээллээ.
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “кароши” буюу хэт олон цаг илүү цагаар ажилласны улмаас ачаалал даалгүй нас барсан, амиа хорлоход хүрсэн хүмүүсийн талаарх жил тутмын тайлан мэдээгээ баасан гарагт танилцуулсан байна.
Уг тайланд дурдсанаар, энэ оны гуравдугаар сард дууссан санхүүгийн жилд хэт олон цаг илүү цагаар ажилласны улмаас амь насаа алдсан, амиа хорлосон 191 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 15 жилийн хугацаанд “кароши”-ийн улмаас жилд хамгийн цөөндөө 151, хамгийн олондоо 224 хүн нас барж, амиа хорлож байжээ.
Японд өнгөрсөн онд орон тооны ажилтнууд дунджаар 2024 цаг ажиллажээ. Тус улсад сүүлийн 20 жилийн хугацаанд нэг жилийг эс тооцвол орон тооны ажилтнуудын жилд ажилласан цаг нь 2000 цагаас давсан байна.
Өнгөрсөн онд тус улсын нийт ажиллах хүчний 7.7 хувь нь 20-оос доошгүй цаг илүү цагаар ажиллажээ.
Олон цаг илүү цагаар ажиллах нь хүмүүсийн бие болоод сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг аж. Тиймээс Японы холбогдох яам “кароши”-гоос урьдчилан сэргийлэхийн тулд ажлын цагаа богиносгож, ажилчдынхаа эрүүл мэнд болоод нийгмийн халамжийн асуудалд анхаарлаа хандуулахыг компаниудад үүрэг болгожээ.

Г.Доржханд