МУБИС-ийн БТДС-д хөлбөмбөгийн дасгалжуулагчийн анги нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн, БТДС-д бакалаврын зэрэг олгох Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн анги нээв. Энэ жилийн хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангид суралцаж байгаа 20 оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг Монгол, Хятадын Хөлбөмбөгийн холбооны байгуулсан санамж бичгийн хүрээнд хөнгөлөх юм. Мөн оюутнуудын анги танхимыг МХБХ-ноос өнөөгийн хөлбөмбөгийн орчин бүрдүүлэн, тохижуулжээ.

Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангийн нээлтэд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон МУБИС-ийн БТДС-ийн захирал Г.Энхсайхан, МУБИС-ийн сургалт болон БТДС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Д.Энэбиш нар оролцож оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.
МХБХ-ноос оюутнуудынхаа сургалтын чанарт анхаарч гурван талт гэрээ байгуулан, чадварлаг боловсон хүчин болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Д.Өлзий
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days